УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн шийдэх байлаа. Гэвч 10.00 цагт хийхээр зарласан чуулганыг эхлүүлэх гэж дарга нь гишүүдээ хоёр цаг орчим хүлээгээд дийлсэнгүй, хойшлуулав. Мөн МАН-ынхан “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд энэ томилгоо байхгүй. Тиймээс бид оролцохгүй” гэсэн яриа гаргасан гэх мэдээлэл ч байв.
Энэ талаар МАН-ын гишүүн Я.Содбаатараас лавлахад “Хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй олон зүйл оруулж ирж байна. МАН-ын бүлэг байгуулах тухай асуудлыг хэлэлцүүлэх гэхэр УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй учраас боломжгүй гэсэн хариу өгч байсан. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгчийн томилгооноос эхлээд дараалалд байхгүй олон асуудал оруулж ирж байна. Энэ бүхнээр намын Бүлгүүд зөвшилцөх шаардлагатай” гэлээ.
С.УУЛ