УИХ-ын сонгуулийн дараа холбогдох байгууллагын хамгийн жижиг нэгжийн даргыг ч намын харьяаллаар өөрчилдөг бичигдээгүй хууль манайд бий. Үүний дагуу Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар сэтгүүлч Мөнхтөрийг томилсон. Одоо УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинэ даргаар хэнийг томилох вэ гэдэг нь анхаарлын төвд байгаа юм.
Эдүгээ тус албан тушаалыг сэтгүүлч Ш.Содномжамц хашиж буй. Түүний орыг мөн л сэтгүүлч мэргэжилтэй А.Туул хэмээх бүсгүй залгана гэсэн мэдээлэл байна. Тэрбээр “Өдрийн сонин”, “Жем интернэшнл” компанийн Хэвлэл мэдээллийн алба зэрэг газар ажиллаж байжээ. Энэ томилгоог хэзээ албан ёсны болгох нь одоохондоо тодорхойгүй байна.