УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, сайд асан Л.Гансүх нар Төрийн ордны хонгилд тааралдахад Ё.Отгонбаяр нь IPAD-аа барьсаар, юм бичсээр зөрж гэнэ л дээ. Тэгэхээр нь Л.Гансүх “Твиттерчин” хэмээн цоллов. Твиттертээ байнга сэтгэгдлээ бичиж, “жиргэж” байдаг гишүүнийг ангийн нөхөд нь сайн мэдэх биз. Сайд асан эргэж хараад өөдөөс нь огт өөр юм ярих нь тэр. “Есдүгээр сарын 1-нд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээл тэд оролцохдоо манай сайд, гишүүд Төрийн дууллаа ерөөсөө дагаж дуулахгүй юм аа” гэлээ. Л.Гансүх хариуд нь “Дотроо дагаж дуулсан ч юм бил үү, чи яаж мэдсэн юм” гэсээр цаашлав.