
Морины дэлэн дээрээс дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэсэн их эзэн Чингис хааны үг бий. Энэ үг өнөөдөр Парламент дахь олонх буюу АН, “Шударга ёс” эвслийнхэнд тун чиг хамаатай болоод байна. Нэгэн цагт дэлхийг эзэлж байсан их хааны хатуу ч гэлээ үнэн энэ үгийг сануулах болсон нь ялалтын омогшлоосоо өнөө хүртэл салж чадаагүй эрх баригчдын аархлаас үүдэлтэй. АН тэргүүтэй олонх төрийг удирдаж, Засгийг тэргүүлж, улс орон, ард түмний хувь заяаг атгаж байна. Гэвч төрийн эрх барих дээд байгууллага нь төрийн түшээдээ нэгтгэн зангидаж, хуулиа хэлэлцэж, баталж чадахгүй өнөөдрийг хүрэв. УИХ бол Монголын төр. Гэтэл Монголын төр бүтэн хоёр сарын турш эв зүйндээ орж, төвхнөж чадахгүй бужигнасаар байгаа нь хэний буруу вэ. Ард түмэн АН-ыг сонгосон, итгэл хүлээлгэсэн. Харин тэд ялалт байгуулсан ч, төрөө төвхнүүлж хүчрэхгүй өнөөдрийг хүрлээ. Яагаад, юунаас болоод тэр вэ?
УИХ ДАХЬ ОЛОНХ БУЮУ 46 ГИШҮҮНИЙ 41 НЬ САЙД, ДАРГА БОЛЖЭЭ
УИХ тангараг өргөсөн албан ёсны 71 гишүүнтэй. Тэдний 46 нь АН, “Шударга ёс” эвсэл болон бие даагчид. Харин үлд сэн 25 нь МАН-ын төлөөлөл. Тэд одоогоор парламентад албан ёсны бү- лэггүй, бас санал хураалтад таслах эрхгүй тул УИХ-ын гишүүдийн тоог бөглөхөөс хэтрэхгүй, эрх мэдэлгүй, сул гишүүд юм. Тиймдээ ч УИХ-ын үйл ажиллагаа МАН-ын гишүүд тэй, гишүүдгүй олонхийн шийдвэ рээр явж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ парламент 76 биш 46 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна хэмээн ойлгогдож буй. Гэтэл олонх буюу улс төрийн дээрх гурван субъектийн 46 гишүү- ний 41 нь парламент болон Засгийн газарт сайд, даргын албан тушаал давхар хашдаг болсон нь анхаарал татлаа.
Тухайлбал, УИХ дахь АН-ын 31 гишүүний 17 нь Засгийн газрын гишүүн буюу сайд, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ дахь намын бүлгийн дарга , дэд дарга , ЗГХЭГ-ын дарга гээд нийт 22 гишүүн нь УИХ, Засгийн газ рын өндөр албыг давхар хашиж буй бол таван гишүүн нь байнгын хороо ны даргаар, дөрвөн гишүүн дэд хо роо ны даргын албатай. Харин МАХН-МҮАНын “Шударга ёс” эвслийн хувьд 11 гишүүний хоёр нь Засгийн газ рын гишүүн буюу сайд бол УИХ-ын дэд дарга, Шадар сайдаар хоёр гишүүн нь ажилладаг. Мөн УИХ дахь Эвслийн бүлгийн дарга, дэд дарга, байнгын хороо, дэд хорооны даргаар үлдсэн зургаан гишүүн нь ажиллаж байна. Бие даагчид ч бас дутсангүй, байнгын хороо болон дэд хороо, бие даагчдын зөвлөлийн даргын давхар алба хашиж байна. Харин Б.Наранхүү, Б.Болор, М.Зоригт, Р.Амаржаргал, С.Дэмбэрэл нарын тавхан гишүүн одоогоор ямар нэгэн давхар гуншингүй, даргын сэтэргүй үлджээ.
Парламен тын 41 ги шүүн буюу 41 сайд, дарга. Өнөөдөр Монголын төр, засаг дээрх 41 эрхмийн гарт байна. Төр, засгийн бүх эрх мэдэл энэ хэдхэн хүний гарт төвлөрсөн нь шинэчлэл үү, дампуурал уу. Монголын парламент гишүү дийн ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахг үй, улсын төсвөө хэлэлцэж чадах гүй өмнөх долоо хоногийг үдсэн. МАНын гишүүд хуралдаа оролцоогүй гээс УИХ хуралдаж чадахгүй байна хэмээн хэвлэлүүдээр цацаж буй. Гэтэл үнэндээ олонх болсон АН, Шу дарга ёс эвслийн 46 гишүүний 21 нь Зас гийн газрын гишүүн буюу сайдын албыг давхар хашиж буй нь УИХ-ын ирцийг бүрдүүлэхгүй, үйл ажиллагааг нь гацаагаад байгаа юм биш үү.
ХУРАЛ ТАСАЛДАГ “ЖАГСААЛТЫН” ГИШҮҮДДЭЭ НАМ НЬ ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ
УИХ-ын дарга З.Энхболд гиш үү дийн ирцийг бүрдүүлж хуралд нь оруулж ирээгүй Тамгын газрын ажилт нуудыг ажлаас нь халах хүр тэл арга хэмжээ авна хэмээн “сүрдүүлсэн” байна билээ. Гэтэл үнэндээ өрөөн дөө виски уугаад, найрлаж суугаа эрхэм гишүүнийг УИХ-ын тан химд чирч оруулаад ирцийг нь бүрдүүлэх эрх Тамгын газрын ажилт нуудад бий бил үү, эрхэм дарга аа. АН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын гишүүнсайд нараа өдөрт 18 цаг ажиллаж, гадаад томилолтыг нь хязгаарлахаа мэдэгдэж байсан. Энэ үг биеллээ хэрэв олж байгаа бол УИХ-ын 17 гишүүн-сайд УИХ-ын чуулганд суух нь байтугай шөнө ч унтах завгүй ажиллаж байгаа байх аа З.Энхболд даргаа. Гэтэл Засгийн газрын дээр байх ёстой Монголын парламент АН-ын даргын тэргүүлсэн гүйцэт гэх засаг лалын чөлөө заваар хуралдах даа тулсан нь хэний буруу вэ?
Экс Ерөнхийлөгчөө хөлийг нь гозгонуулаад ачаад явдаг шиг эрхэм гишүүдийг хуралд нь хүчээр орол цуулдаг эрх зүйн орчин манай парламентад байхгүй. Бүрэн эрхийнхээ хугацаанд парламентын тан химд тоотой хэдхэн удаа орж үзсэн ги шүүн ч бий. Өвчтэй, чөлөөтэй, гадаад томилолт зэргээр бүхэл бүтэн дөрвөн жилийг аргацаасных нь төлөө тэдэнд ямар хариуцлага тооцсон билээ. Гэхдээ энэ удаагийн парламент онцлогтой. 76 гишүүний 28 нь намынхаа жагсаалтаар парламентад орж ирсэн. Тэд сонгогчдын гэхээсээ илүүтэй намынхаа өмнө үүрэг хү- лээсэн. Тиймээс хуралдаа оролцоог үй, ажлаа хийдүүлсэн, “жагсаалт”- ын ийм гишүүдэд намын бү лэг нь хариуцлага тооцож яагаад бо лох гүй гэж. Германы парламент ги шүүдийнхээ тасалсан цаг бүрт нь торгууль ногдуулж, сонгогчдод нь мэдээлдэг юм билээ. Үүнийг нэвт рүүлж яагаад болохгүй гэж. Тэртусмаа “жагсаалтын” гишүүд дунд ганц ч сонгогчийн санал авахаар гүй, зүүд зэрэглээ дундаа парламентад ороод ирсэн, учраа мэдэхгүй хэдэн хүн бий. Тэдний зарим нь одоо хүртэл зүүдэлсээр л яваа. Өдөржин ху ралдаж, хууль хэлэлцэх нь байтугай сандал, ширээн дээр хэдэн минут ч тогтвортой сууж, бичиг цаас шагайж үзээгүй бизнесмэнүүд ч бий.
Тэд хуралд суухаасаа илүүтэй өрөөндөө наргиж суухыг илүүд үзэх нь мэдээж шүү дээ. Тиймээс цаашид намын жаг саалтаар нэр дэвшин УИХ-д орж ирсэн гишүүдэд нам нь хариуцлага тооцдог хатуу механизмтай болмоор байна. Нэгэн чуулганы бүрэн эрхийн хугацаанд хэдэн удаа хурал тасалснаас нь шалтгаалан эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авч яагаад болохгүй гэж. Ирц бүрдээгүйгээс парламен тын үйл ажиллагаа гацаанд орж буй нь олонх болсон улс төрийн хүчин өөрөө хариуцлагагүй байгаагийн илрэл. АН парламентын гишүүн болсон хэдхэн хүнээс өөр боловсон хүчин гүй байсан гэж үү. Засгийн газрын хаа ядаж 50 хувийг парламентын гад наас бүрд үүлсэн бол ийм байдалд хүрэхгүй л байсан. Сайд нар парламентын үйл ажиллагаанд “тааллаараа” оролцдог жи шиг өмнө нь ч байсан. Тиймдээ ч Зас гийн газрын гишүүдийн 1/3-ээс дээш гүйг парламентын гишүүдээс бүрдүүлэх талаар хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч парламентын гишүүдээс Засгийн газарт оруулахгүй байх чиглэлийг АН-д өгч байв. Гэвч АН дахь фракциудын ашиг сонирхлын өмнө Ерөнхийлөгчийн үг хүчгүйгээ харуулсан. Өнөөдөр АН-ынхан үнэндээ бүх зүйлийг бярдан хийж байна. Тэд эрх мэдэл, ялалтандаа эрдэж буй.
Зоригийг хийморь дагана гэдэг. АНын зоримог шийдвэр, үйл ажиллагаа амьдралд эерэг шинэчлэлийг авчирна гэсэн итгэл ард түмэн, сонгогчдод бий. Гэхдээ албан тушаалын хэт төвлөрөл, эрх мэдлийн увайгүй хийр хэлд хяналт тавьж, хазаарыг нь татах хүчгүй хэвээр байвал АН амаа мэдэхгүй давхисаар ангалд унаж ч мэдэх л байх даа.