УИХ-ын сонгуулиар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн тус бүр нэг мандатад нэр дэвшигчийн авсан саналын тоо босгонд хүрээгүй билээ. Тиймээс хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин сонгууль болох учиртай. Уг сонгуулийг орон нутгийн ИТХ-ын сонгуультай нэг өдөр зохион байгуулахаар болсон байна.
Энэ талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжав “УИХ-ын сонгуулийн зөвхөн нэг мандатад дахин сонгууль явуулахад гарах зардал өндөр. Тиймээс орон нутгийн сонгуультай хамт явуулахаар болсон” гэлээ. Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр эрхмийн тухайд нийслэлийн шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг эсэргүүцэгчид давж заалдах өргөдлөө гаргаад буй юм байна.
С.УУЛ