Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын сав газрын захиргаанаас "Дэлхийн усны өдөр"-ийг угтан Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх сумдад ажиллаж иргэд, аж ахуйн нэгж, албан хаагчидтай уулзалт зөвлөгөөн хийж оролцогчдод сав газрын үйл ажиллагаагаа танилцуулж, усны эрүүл ахуй, ус ашигласны төлбөрийн талаар нээлттэй ярилцлага хийжээ.
Сав газрын хэмжээнд төв суурин орчмын уст цэг, худаг, ус ашиглагч, ус хэрэглэгч, усны барилга байгууламжийн судалгааг нарийвчлан гаргаж Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн усны нөөц ашигласны төлбөрийг нарийвчлан тооцож ажилласнаар ус ашигласны төлбөрөөс орсон орлогын хэмжээ 2013 оноос 2 дахин нэмэгджээ.
Мөн НҮБ-ын хүүхдийн сангийн санхүүжилтээр аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээний Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулж хяналтын шатны ажил үүргийг гүйцэтгэжээ.