Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын халдварт шүлхий өвчний гаралт буурч байна гэж голомтын бүсэд ажиллаад ирсэн албаны хүмүүс мэдээллээ.
Голомтын бүсэд шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо 900 хүрч, урьдчилан сэргийлэх вакцин хийж, хөл хорио, дэглэм тогтоож шуурхай ажилласны үр дүнд өвчний гаралт буурч зогсонги байдалд орж байгаа аж.
Өвчний голомтод халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах ариутгал, халдваргүйтэл хийж, урьдчилан сэргийлэх урхуулга сурталчилгаа явагдсаар байна.
Малын өвчлөл гарсан сумдад эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийгдэж, өвчтэй малтай харьцахгүй байх, гараа тогтмол угаах, буцалсан усаар хоолойгоо зайлах гэх мэт дадал хэвшлүүдийг ард иргэдэд ухуулах ажлыг эрчимтэй хийж байна.