Энэтхэгийн Жамму Кашмир мужийн цагдаагийн газар руу хэсэг босогчид гал нээсний улмаас хоёр хүн, тэдний дотор нэг цагдаа амь үрэгдэж, есөн хүн шархаджээ.
Цагдаагийн эх сурвалжийн мэдэгдсэнээр, тус мужийн Катуа дүүргийн Рамбагх дахь цагдаагийн газарт гурван террорист нэвтэрч нэлээд хэдэн хүнийг барьцаалсан байна. Яг хэдэн хүн барьцаалагдсан гэдэг нь тодорхойгүй байна. Зэвсэгт этгээдүүд автомат буу, гар бөмбөгөөр зэвсэглэсэн байгаа аж.
Аюулаас хамгаалах хүчнийхэнтэй буудалцах үеэр зэвсэгт этгээдүүдийн нэг нь амь үрэгдсэн гэх мэдээлэл байна.