Ирэх жил болох олимпийн наадмын бэлтгэлээ базаахын тулд Усэйн Болт дөрөвдүгээр сард Рио-Де-Жанейро хотод болох 100 метрийн гүйлтийн тэмцээнд оролцоно гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
28 настай тэрбээр олон улсын хоёр тамирчин, Бразилын нэг гүйгчтэй өрсөлдөнө гэж “Mano a Mano” уралдааныг зохион байгуулагч Дуда Магалхаес хэлэв.
“Ирэх онд олимпийн наадам болно. Энэ уралдаан бол дэлхийн хөнгөн атлетикийн одуудын нэгтэй дотно танилцах бас нэгэн боломж” гэж тэрбээр ярьжээ.
Дөрөвдүгээр сарын 19-нд Бразилд 100 метрийн ойрын зайн гүйлтийн тэмцээн болох юм.
Болт энэ уралдаанд гурав удаа дараалан оролцох гэж байгаа нь энэ аж. Тэрбээр 2013 болон 2014 онд болсон уралдаануудад түрүүлж байжээ.