АНУ-ын Бостон хот 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан тохиолдолд спортын байгууламжууд барих бүтээн байгуулалтад 3.8 тэрбум доллар зарцуулах бол үйл ажиллагааны зардал нь 5.3 тэрбум доллар зарцуулна гэж Донахью хүрээлэн болон арилжааны бус “Boston Foundation” байгууллагын тайланд дурджээ.
2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Бостон хотоос гадна Италийн Ром болон Германы Гамбург хот өрсөлдөж байгаа юм. Дээрх хоёр байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Бостон хот Олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан тохиолдолд зургаан жилийн хугацаанд тус хотод 24 мянга орчим ажлын байр шинээр бий болох бол Олимпын наадмыг зохион байгуулах нэг жилийн хугацаанд харилцаа холбоо, аюулгүй байдал болон үйлчилгээний зэрэг салбаруудад 50 мянган ажлын байр шинээр бий болох ажээ. Мөн аялал жуулчлалын салбараас тус хот 300 сая орчим долларын орлого олно гэж тооцоолж байна.