Мөрдөн байцаалтын явцад занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-Уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоогдсон байна. Иймээс энэ сарын 17-нд цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлжээ. Үүний дараа шарилыг хуучин байранд нь буцаан залах аж.