Польш улс Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын сургалтад манай 22 иргэнийг сургахаар болжээ. Тодруулбал, уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, мэдээллийн технологийн инженер, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлалт, польш хэл судлаачаар тус бүр хоёр, нанотехнологи, биотехнологи, байгаль орчны хамгаалал, сэргээгдэх эрчим хүчний инженерээр тус бүр нэг хүн сургах гэнэ. Мөн докторантурт анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр гурван хүн сурах боломжтой.