Унгар улс бакалаврт 14 (хөдөө аж ахуй, уул уурхай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжлээр тус бүр хоёр, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженерээр тав, анагаах ухаан, усны менежмент, нанотехнологийн чиглэрээр тус бүр нэг) иргэнийг сургахаар болжээ. Харин Болгар улс Засгийн газрынхаа тэтгэлгээр эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад чиглэлээр нэг иргэнийг бакалаврт сургах бол Казахстан хөдөө аж ахуй болон уул уурхайн инженерээр бакалаврт хоёр, уул уурхай, зам тээврийн чиглэлээр магистрантурт хоёр, мөн хөдөө аж ахуйн мэргэжлээр докторантурт нэг иргэнийг суралцуулах аж.
Шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар БШУЯ-наас нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал суралцуулах эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг багтана. Замын зардал, эрүүл мэндийн даатгал зэрэг бусад зардлыг суралцагч өөрөө хариуцна.