Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн хүү Виктор Байгаль нуурт машинтайгаа живж, амиа алдсан тухай Орос, Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Албан бус мэдээгээр талийгаач 33 настай байжээ. Түүнтэй хамт явсан таван хүн амьд үлдсэн байна. Тэд гэрэл зураг авах гэж явсан агаад нуурын мөс цөмөрснөөс болж живсэн гэнэ.