Монгол орон даяар явагдаж байгаа Монгол хэл бичгийн шалгалт Говь-Алтай аймагт амжилттай явагдлаа.
Аймгийн төв Алтай хотын улсын тэргүүний нэгдүгээр сургууль дээр энэ онд тус аймгийн хэмжээгээр 12-р анги төгсөх 738 сурагчаас 615 нь буюу 83,3 хувь шалгалтанд хамрагдсан байна.
Шалгалтын үед ямар нэгэн зөрчил гараагүй шалгалт хугацаандаа явагдсан гэнэ. Энэ удаагийн шалгалтанд 400-гаас дээш оноо авч байж Элсэлтийн ерөнхий шалгалтанд орох эрхтэй болох юм байна. Харин оноо нь хүрээгүй бол 4 сард дахин шалгалт өгөх боломжтой юм байна.