"Хүүхдийн Эмч” сэтгүүл дээр гарсан University College London болон Араб дахь Фахад хааны Цэргийн Хүчний Эмнэлгийн хийсэн судалгаагаар “Хүүхдийн шүдний цоорол болон хүүхдийн өсөлт хөгжилтийн харилцаа холбоо”-г судалсан судалгаа гарсан байна.
Судалгаанд 6-8 насны Саудын Арабын хүүхдүүд оролцож DMFT /Decaycad-цоорсон, missing-авхуулсан, fillеd-ломбодуулсан, teeth шүд / гэсэн үзүүлэлтээр дүгнэж гаргасан байна. Дүгнэлтээр, шүдний цоорол ихтэй хүүхдүүдийн жин нь бага, намхан нуруутай байсан бөгөөд хоёр дахь хүчин зүйл болох нийгэм – демограгфик үзүүлэлтийг харгалзан авч үзсэн ч цоорол болон өсөлтийн харилцаа холбоо байсаар байсан байна.Судалаачид энэ судалгаандаа тулгуурлан өсөлт удаан, жин багатай хүүхдүүдийн шүдний цоорол харьцангуй их байдаг байна гэж үзсэн байна.