МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс ахлах ангийн сурагчдын мэргэжил сонгоход нь туслах зорилготой “Миний мэргэжил хамгийн гоё нь”цуврал лекцийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн дугаарт Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, клиникийн профессор С.Баясгалан оролцохоор болжээ. Түүний хувьд мэргэжлээрээ 28 жил тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай эмч юм. Эмчийн мэргэжил тэр дундаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжлийг сонгож буй ахлах ангийн сурагчид, энэ мэргэжлээр суралцаж буй 1-2 курсын оюутнууд Монгол Улсад эрэлттэй байгаа 8 мэргэжлээр салбарын тэргүүлэх мэргэжилтэнтэй ярилцаж, тэдний үнэтэй зөвлөгөөг үнэ төлбөргүй сонсох боломжтой.