Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр ШӨХТГ орон нутагт ажиллах байцаагчиддаа зориулсан сургалт зохион байгууллаа.
Уг сургалтад 21 аймагт ажиллах байцаагчид оролцсон юм. Тэднийг аймгуудын ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн ажилтнуудаас сонгон шалгаруулж ШӨХТГ-ын орон нутаг дахь байцаагчаар ажиллуулах бөгөөд холбогдох хууль, хариуцах ажлын талаар зөвлөгөө өгч, хяналт шалгалт хийх аргачлалыг заалаа. Сургалтыг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нээж, мэргэжилтнүүд нь хичээл зааж, гарын авлага, сургалтын материал гардуулан өглөө.