Баянзүрх нь 304 мянга гаруй буюу нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Цэцэрлэгийн насны 22 мянга орчим хүүхдийн дөнгөж 60 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг. 2014-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хоёр, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дөрөв, нийт зургаан цэцэрлэг ашиглалтад орсон байна. Цэцэрлэг барих хөрөнгийг нь шийдлээ гэхэд газар нь олддоггүй нэг бэрхшээл бий. Дүүргийн хэмжээнд 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны төсөвт дөрвөн цэцэрлэг барих хөрөнгө суужээ.