Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 52 мянга гаруй нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, таван хүүхэд тутмын нэг, арван хүүхэд тутмын хоёр нь цэцэрлэгт явж чадахгүй байгаа юм. Тэднийг цэцэрлэгт хамруулахад 100-150 хүүхдийн багтаамжтай 800 цэцэрлэг шаардлагатай. Тэгвэл өнгөрсөн 2014 онд улсын хэмжээнд 45 цэцэрлэг, он гарсаар 10 цэцэрлэг ашиглалтад оржээ.