2015 оны аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн ширээний теннисний тэмцээн өнгөрсөн ням гарагт Баруун-Урт суманд болжээ.
Тэмцээнд 16 байгууллагын эрэгтэй 25, эмэгтэй 12 тамирчин өрсөлдснөөс эрэгтэйчүүдээс “Оюунлаг” клубын тамирчин Ж.Энхбаатар,Т.Тэмүүжин, З.Төгөлдөр, эмэгтэйчүүдээс “НИК Петровис” ШТС-ын тамирчин Ц.Наранчимэг “Оюунлаг” клубын тамирчин Д.Мөнхчимэг, Баруун-Уртын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн Э. Баттуяа эхний гурван байранд шалгарсан байна.
Холимог хосын төрөлд Т. Энххүү, Д.Мөнхчимэг нар түрүүлж, байгууллагын дүнгээр Б.Зоригбат дасгалжуулагчтай “Оюунлаг” клуб тэргүүлжээ.