Баруун Африкт дэгдсэн “Эбола”-гийн халдварын тархалт энэ оны наймдугаар сар гэхэд зогсоно гэж НҮБ-ын яаралтай хариу арга хэмжээ авах ажиллагааны ахлагч Исмаил Ульд Шейх мэдэгджээ.
Одоогийн байдлаар 10 мянга гаруй хүн уг вирусын халдвараар нас бараад байгаа бол 23 мянга орчим хүн халдвар авсан байна. “Эбола”-гийн халдвар одоогоор Либери, Сьерра-Леон болон Гвиней улсад тархсан хэвээр байгаа юм.
Үхлийн аюултай вирусийн халдвар 2013 оны 12 дугаар сарын эхээр Гвинейд анх дэгдсэн билээ.