“Дэлхийн тулааны урлагийн наадам-2015” Вьетнамын Хошимин хотод дөрөвдүгээр сарын 19-25-нд болно гэж уг наадмыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Наадамд олон улс болон бүс нутгийн 300 гаруй зочид төлөөлөгчид, тулааны урлагаар хичээллэгсэд оролцоно.
“Тулааны урлагийн мөн чанар-Нэгдэл ба Хөгжил” сэдвийн хүрээнд болох энэ наадам нь Дэлхийн тулааны урлагийн холбооны гишүүдийн дунд тулааны урлагийн спортын шинж чанарыг тод томруун харуулна. Ялангуяа тулааны урлагаар хичээллэх урам зоригийг залууст өгөх юм.
Тулааны урлагийн эртний уламжлалтай улсууд, тухайлбал БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Узбекистан, Судан, Өмнөд Африк, Бразил болон Канадын тулааны урлагийн 20 сургуулийг төлөөлж буй залуус үзүүлбэр сонирхуулна.