Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг гадаад харилцаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэгт Япон улсын иргэн Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Цукаса хөдөлгөөн засалчаар 2 жилийн хугацаатай ажиллахаар ирсэн бөгөөд олон иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг хүргэсээр байна.
Мөн өнгөрсөн онд Канадын их сургуулийн оюутан Анни Мэри болон Николь нар 2 сарын хугацаатай нийгмийн ажилтны дадлага амжилттай хийж Дезерет ОУ-ын энэрэлийн байгуулллагын бие төлөөлөгч ноён, хатагтай Ингланд хүрэлцэн ирж 11 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий сэргээн засах эмчилгээний 3 төрлийн багаж тоног төхөөрөмжийг Сэргээн засах тасагт бэлэглэжээ.
Японы шүдний эмч нар, монгол эмч нар хамтран хүүхдүүдийн шүд эрүүлжүүлж, Солонгосын Кореа их сургуулийн эмч Парк, Кувуантай нар 2 цөсний хагалгаа, 2 ясны хагалгаа амжилттай хийжээ. Цаашид Өвөр Монголын үндэстний их сургуультай хамтран ажиллаж туршлага судлах, гадаад харилцаагаа өргөжүүлэх ба 3 эмчийг БНСУ-ын томоохон эмнэлэгт сургалтад хамруулахаар болж, эмч нарын сургалтын зардлыг УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан хувиасаа шийдвэрлэхээр болсон ажээ.