Франц улсын Пираго хотод манай улсын иргэн М гэх эмэгтэй бусдын гарт амиа алджээ. Талийгаач учир битүүлгээр нас барсан байна. Энэ хэрэгт манай улсын нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор талийгаачдийн ар гэрийнхэн Пираго хотод очсон гэнэ. Тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхнийг гурван хүүхэдтэй нь уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэрэгт анхааран ажиллаж байна.