БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 17-18-нд шилжих шөнө нэгэн монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас гэмт хэрэгтнийг улс даяараа эрэн сурвалжилсны дүнд Эрээнээс 1000 гаруй км зайд байрлах Ухань хотоос сэжигтнийг баривчилсан байна. Монгол Улсын иргэн С нь Эрээн хотод гоо сайхны бүтээгдэхүүн зардаг байсан бөгөөд энэ сарын 12-нд БНХАУ-ын хилээр нэвтэрч, зургаа хоногийн дараа амиа алдсан байдаг.