АНУ-ын Виржиния мужийн Бурке хотод энэ сарын 8-нд Монгол Улсын иргэн, хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан байна. Тус мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа аж. Түүнчлэн сэжигтнүүдийг саатуулан, байцаалт аваад эхэлжээ. Хохирогчдын биеийн байдал хэвийн байна. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газрын Хохирогчдод дэмжлэг үзүүлэх хэлтсээс тэдэнд шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж байгаа гэнэ.