Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэйгээс бараг 200 сая хүн үйлдлийн бэрхшээлтэй амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бүхий л хүрээнд хангах, хамгаалахад чиглэгдсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (ХБХЭТК)-ийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61/106 дугаар тогтоол батлагдаж, 2009 оны дөрөвдүгээр сараас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Конвенцийн гол баримтлал нь хөгжлийн бэрхшээлтэй хүн (ХБХ) бол зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн халамж үйлчилгээг хүртэгч гэсэн ойлголтыг үгүйсгэн тэдний харилцаа бусдаас ялгаатайг хүлээн зөвшөөрч, хүн төрөлхтний нэг хэсэг бөгөөд боловсрол эзэмших, хөдөлмөрлөх, амьдрах эрхээ эдлэх, үүрэг хүлээх чадвар бүхий хувь хүн гэдгийг хүн бүр улс орон бүр хүлээн зөвшөөрөх ёстой гэж тунхагласан. Энэ үзэл баримтлал Монгол улсад хэрхэн хэрэгжиж буй, хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн үйлчилгээ авах, сэргээн засалт эмчилгээ үйлчилгээнд хамрагдах, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг сайжруулах, үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцоо, чармайлтыг тодорхойлох шаардлагатай байгаа. Иймээс Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургууль санаачлан төрийн болон төрийн бус боловсролын байгууллага, үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулдаг сонсголгүй иргэдийн удирдах байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бусад байгууллагуудтай хамтран чуулган зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн чуулган энэ сарын 27-нд дуусна.