Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины зарлиг гарган, дайнд оролцож байсан 347 ахмад дайчинд “Ялалтын 70 жилийн ойн медаль” олгохоор болсон юм. Өнгөрсөн долоо хоногт 50 гаруй ахмад дайчин энэ медалиар энгэрээ мялаасан бол өчигдөр 74 ахмад дайчинд шагналыг нь олгох байсан ч 54 нь л ирсэн байв. Тэдний хамгийн залуу нь 86 настай бол ахмад нь 100 гаруй настай буурай аж.