Франц улсын Пираго хотод манай улсын иргэн Б.Мөнхтуул гэх эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Талийгаачийг учир битүүлгээр амь насаа алдсан гэж мэдээлж байгаа ч уг хэрэгт холбогдуулан манай улсын нэг иргэнийг саатуулсан аж. Сэжигтнээр саатуулагдсан манай улсын иргэний талаарх мэдээлэл хомс байгаа ч нөхөртэй нь дотно харилцаатай хүн гэдэг тодорхой болжээ. Талийгаач бүсгүй гурван хүүхэдтэй бөгөөд манай улсаас Францад суугаа ЭСЯ-ныхан Монголоос очсон ар гэрийнхнийг нь хүүхдүүдтэй нь уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөхөд нь хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэгт анхааран ажиллаж буй юм байна.