Монгол, Оросын хамтарсан хайлуур жонш, алт, төмрийн хүдрийн хайгуул, олборлолт, баяжмал үйлдвэрлэлийн “Монголросцветмет” ХХК-ийн зөвлөл ерөнхий захирлаар До.Ганболдыг томилжээ. Тэрбээр уржигдар шинэ албаа хүлээн авсан бөгөөд үүний өмнө Аж үйлдвэрийн яаманд газрын даргаар ажиллаж байв.
Түүнчлэн 1996-2000 оны парламентад УИХ-ын дэд даргын албыг хашсанаар нь олон нийт түүнийг анддаггүй. “Монголросцветмет”- ийн ерөнхий захирал асан, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнийг мэргэжлийн бус, орос хэлний мэдлэггүй гэсэн хэвлэлийн шүүмжлэл дагадаг байсан билээ.
Харин До.Ганболд Зөвлөлтийн үед Свердлов мужид металлургийн инженер мэргэжлээр төгсөж, “Эрдэнэт” үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн, уул уурхайн салбарын туршлагатайд нь “Монголросцветмет”- ийнхэн ам сайтай угтаж байгаа аж.
Б.ЭНХ