Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр төрсөн өдрөөрөө хоккейн тэмцээнд оролцох болсныг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
63 настай золгож буй Путин гурван жилийн өмнөөс спортын энэ төрлийг сонирхож эхэлсэн бөгөөд нөхөрсөг тоглолтод нэг бус удаа оролцож, Шөнийн хоккейн лигт тогтмол оролцдог болсон байна. Путин хоккейчидтэй хамт тэмцээнд оролцохоос гадна, Финланд, Беларусийн Ерөнхийлөгч зэрэг улс төрч түншүүдээ хэд хэдэн удаа мөсөн талбайд урьж байсан гэнэ.
Оросын төрийн тэргүүн сүүлийн жилүүдэд төрсөн өдрөө энгийн өдрүүдийн адил ажлын ширээний ард өнгөрөөдөг байсан бөгөөд харин өнгөрсөн жил л амралтаа анх удаа албан ёсоор авч, энэ өдрийг “соёл иргэншлээс хол” өнгөрүүлэхийн тулд Сибирийн тайга руу нисч байжээ.
Эх сурвалж: BBC