
11 дүгаар сарын 29-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 334 дахь өдөр бөгөөд он дуусахад 32 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2470.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.60, юань 358.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж, сэтгүүлчдэд сүүлийн үеийн мэдээлэл олгох зорилгоор 11.00-13.00 цагт НЭМХ-д уулзалт зохион байгуулагдана.
- 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд Валютын ханшийн огцом хэлбэлзэл түүнийг тогтворжуулах арга замууд олон талт хэлэлцүүлэг болно. Монгол банк, Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөл, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.
- MN мэдээллийн төвд өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан "Малчдадаа туслая" сайн үйлсийн аяны талаарх хэвлэлийн бага хурал болно.
- 09.00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд номын санчдын дунд "Ажил мэргэжлийн уралдаан" болох гэж байна.
- Цас зудтай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх автомашин гардуулах ажиллагаа 10.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт болно.
- 09.00 цагаас МАН-ын Тусгаар тогтнолын ордны хурлын бага зааланд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдээ чадавхижуулах зорилгоор Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих Эбертийн сантай хамтран тусгай сургалт зохион байгуулж байна.
- БНСУ-ын ЭСЯ болон Монголын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын мэдээллийн төвийг байгуулж, 11.00 цагт нээлтээ хийх гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1938 оны энэ өдөр Кашивадо Цүёши сүмогийн 47 дахь ёкозүна мэндэлж байжээ.
- 1988 оны энэ өдөр Америкийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Russell Wilson мэндэлжээ.
- 1965 онд Канадын сансрын агентлаг "Alouette 2" хэмээх сансрын хиймэл дагуулыг хөөргөжээ.
- 1987 онд БНСУ-ын "Flight 858" нислэг осолдож, онгоцонд сууж явсан 115 хүн амь насаа алджээ.
- 2009 онд Америкийн иргэн Maurice Clemmons Вашингтон хотын нэгэн кофе шоп дото сууж байсан цагдаагийн дөрвөн ажилтныг буудаж, амь насыг нь хороосон байна. Ингэснээрээ тэрбээр насаараа хорих ялаар шийтгүүлсэн байна.