
12 дугаар сарын 1-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 336 дахь өдөр бөгөөд он дуусахад 30 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2470.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.50, юань 357.80, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохиогддог "ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт" дэвжээ тэмцээн БЗД-ын Соёлын ордонд /Жанжин клуб/ 09.00 цагаас болно.
- ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форумын хамтарсан Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх төслийн нээлт 09.00 цагт Хууль сахиулахын их сургууль дээр болно. Нээлтэд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцоно.
- Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдаа эргэн дурсах “Бид мартахгүй” хүндэтгэлийн ажиллагаа 11.30 цагаас Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд /3 дугаар давхар/ болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас ЭМСЯ, НЭМХ-ээс дэлхийн ДОХ-ын өдөрт зориулж мэдээлэл хийнэ.
- 09.00-17.35 минут хүртэл ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд "ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ БАЙДАЛ, ТӨЛӨВ БА МОНГОЛ УЛС" эрдэм шинжилгээний хурал болно.
- “Хүн ба Байгаль: Бид хүйн холбоотой” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “АйФЭ-2016” урлагийн наадам арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Энэ өдрийг дэлхий нийтээр ДОХ өвчний халдварын тархалтын эсрэг өдөр болгон тэмдэглэж байна.
- 1995 онд АНУ-ын алдарт дуучин Франк Синатрагийн эд зүйлийг дуудлага худалдаанд оруулж, нийтдээ 2.072.000 сая доллараар зарагдаж байжээ.
- 1896 оны энэ өдөр Зөвлөлтийн цэргийн жанжин Георгий Жуков мэндэлж байжээ.
- 1994 онд анхны иргэний агаарын тээврийг үүсгэн санаачилж байжээ.
- 1941 онд Их Британичууд Малайз руу довтолсон Японы эмпиралистуудын эсрэг дайн зарлахаа мэдэгдэж байжээ.