
12 дугаар сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 336 дахь өдөр бөгөөд он дуусахад 29 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2472.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 358.00, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
- "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь халамж хүртэгчид биш, баялаг бүтээгчид юм" гэсэн "Сэтгэлийн амт" цуваа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн байрнаас хөдөлж ТҮК-ийн ажилчдад халуун аарцаар үйлчилнэ.
- 10.00 цагт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай Хотод зохион байгуулагдсан Дэлхийн 60 гаруй орны Соробан сампин,цээж тооллогын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгө, гранпри шагнал хүртсэн сурагчдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж, баяр хүргэнэ.
- Мишээл барилгын их дэлгүүрт 12.00-13.00 цагт Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг болно.
- 09.00-12.00 цагийн хооронд Блу Скай Тауэр-ын Кристал танхимд Олон улсын эрдэмтэдийн бүх нийтэд нээлттэй лекц болно.
- Монгол улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулна.
- МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн 25 жилийн ойд зориулсан тусгай хүндэтгэлийн лекц Төрийн ордонд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1804 онд Францын агуу удирдагч Напелеон Бонапарт эзэнт улсыг удирдан залах эрхтэй болсон бөгөөд титэм залах ёслолоо Нотр Даме хотод зохион байгуулж байжээ.
- 1909 онд "J.P.Morgan" компани тухайн үедээ томоохонд тооцогдож байсан "Equitable Life Co"-ыг өөрийн болгон авснаар дэлхийн хамгийн том банкуудын нэг болох эхлэлээ тавьж байжээ.
- 1914 онд Австри улс цэргийн хүчээр зэргэлдээ орших Серби /тухайн үеийн нэршил/ болон нийслэл Белгаградыг эзэлж авч байжээ.
- 1918 онд Армени улсын Туркийн эзэнт гүрний нэг хэсэг байхаа больж тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ.
- 1970 онд АНУ-ын Сенатын санал хураалтаар Нью Мексико мужийн 48 мянган акр газрыг нутгийн уугуул оршин суугчид болох Индианчуудад буцаан өгчээ.