
12 дугаар сарын 5-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 340 дахь өдөр бөгөөд он дуусахад 26 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2476.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.10, юань 359.50, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
- 11.40 цагт Төрийн ордон, Иргэний танхимд ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хөрс, Бэлчээрийг хамгаалах” талаар гаргасан зарлигийг гардуулна.
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт” 10.00-13.00 цагт Засгийн газрын 11 байр /хуучнаар худалдаа аж үйлдвэрлэлийн танхим/-нд болно.
- ХХААХҮЯ-ны хурлын танхимд 11.00 цагт Арьс ширний урамшууллын талаар хэвлэлийн бага хурал болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 12.00 цагаас Солонгос улсад жил бүр уламжлал болгон зохиогддог "Korean Culture & Entertainment Awards"-аас монголд анх удаа "International Star" шагнал хүртсэн "Guys" хамтлаг цоо шинэхэн уран бүтээл болох "Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя" дуугаа видео клиптэй нь танилцуулах гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол олон улсын хөрс хамгаалах өдөр юм.
- 1909 оны энэ өдөр сүмогийн 33 дахь ёкозүна Мүсашияма Такэши мэндэлжээ.
- 1989 оны энэ өдөр Girls' Generation хамтлагын гишүүн Yuri (Kwon Yu-Ri) мэндэлжээ.
- 2013 онд Нелсон Мандела таалал төгсчээ. Тэрбээр Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч бөгөөд 1994–1999 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.
- 1977 онд Египет улс Сири, Ливи, Алжир, Ирак, Өмнөд Емэн улстай дипломат харилцаа тогтоожээ.