
12 дугаар сарын 8-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 343 дахь өдөр бөгөөд он дуусахад 23 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 9, долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2478.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.20, юань 360.00, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 15.00 цагаас ЭМН-ын 2008 тоотод эрүүл мэндийн сэтгүүлчдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудал, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах тухай, ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилно.
- Дэлхийн шилдэг ресторануудын нэг болох олон улсын Hard Rock Cafe сүлжээ Монгол улсын нийлсэл Улаанбаатар хотод салбараа нээж байгаатай холбогдуулан 16.00 цагаас Hard Rock Cafe Ulaanbaatar дээр хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- 09.00-13.30 цагийн хооронд Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд "Эрүүл аюулгүй ажлын байр" Эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форум зохион байгуулагдах гэж байна.
- Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордны Их танхимд болно.
- "Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ" сэдэвт үндэсний чуулган 09.30 цагт Корпорэйт зочид буудлын Конвэйншн төвд болно.
- АНУ-ын алдарт жазз дуучин, төгөлдөр хуурч Чампиан Фултоны "The Great American Songbook" тоглолт 19.30 цагаас ДБЭТ-т болох гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Албани улсад Залуучуудын үндэсний баяр тохиож байна.
- 1986 оны энэ өдөр Английн алдарт боксын тамирчин Амир Хаан мэндэлжээ.
- Харин 1980 оны энэ өдөр Английн домогт дуучин Жон Леннон таалал төгсчээ.
- 1996 оны энэ өдөр сүмогийн 47 дахь ёкозүна Кашивадо Цүёши таалал төгсчээ.
- 2009 онд Ирак улсын Багдад хотод болсон бөмбөгдөлтийн үеэр 127 хүн амь насаа алдаж, 448 хүн бэртэж шархджээ.
- 2010 онд Японы IKAROS сансрын хөлөг онгоц Сугар гаригийн орбитыг өнгөрч, цааш 80.800 км замыг туулжээ.