
12 дугаар сарын 9-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 344 дахь өдөр бөгөөд он дуусахад 22 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 24782.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.50, юань 360.70, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе" хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Шадар сайдын өрөөнд 11.00 цагаас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын дарга Feng Min-г Монгол Улсын Онцгой байдлын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Онцгой байдлын тэргүүний ажилтнаар шагнах юм
- НҮБ-ын байранд Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН/16/301 төслийн нээлтийн семинар 09.00-15.00 цагийн хооронд болно.
- 10.00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Шашны Дээд Сургуулийн хурлын танхимд Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, цаг үеийн мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаж байна.
- Авто замын салбарын чанарын чуулга уулзалт 19.00 цагт Авто тээврийн үндэсний төвийн хурлын танхимд болно.
- Blue Sky зочид буудлын “Диамонд” танхимд 11.00-14.00 цагийн хооронд иргэний нийгмийн байгууллагууд хамтран хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Мэдээллийн зах” өдөрлөг болно.
- Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтарсан "Төмөр замын гарам, аюултай бүс-2" сэдэвт зөвлөлгөөн 09.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын "Б" зааланд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
Өнөөдөр Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна.
-
1990 онд SHINee хамтлагийн Minho мэндэлжээ.
-
1987 оны энэ өдөр Унгарын хөлбөмбөгчин бөгөөд Германы «Хоффенхайм» болон Унгарын шигшээд довтлогч Адам Салаи мэндэлжээ.
-
1953 оны энэ өдөр Америкийнтайз, дэлгэцийн жүжигчин, продюсер Жон Малкович мэндэлжээ. Тэрбээр «Оскарт» хоёр удаа нэр дэвшиж байсан аж.
-
1870 оны энэ өдөр Мексикийн хуульч, улс төрч бөгөөд 1914 онд богинохон хугацаанд тус улсын ерөнхийлөгчөөр ажилласан Франсиско Карбахал мэндэлж байжээ.
-
2012 онд болсон Мексикийн онгоцны ослын үеэр 7 хүн амь насаа алдаж байжээ.