
12 дугаар сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 347 дахь өдөр бөгөөд он дуусахад 19 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 13, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2484.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.00, юань 360.00, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
Н.Сома " Деэволюци " илтгэл 18.00 цагт УБ паласын ИХ танихимд болно.
-
Ардчилсан намын төв байранд 11.00 цагт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ.
-
Монгол улсын Шинжлэх ухааны Академиас хоёрдахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа 11.00 цагт БСШУСЯ-нд болно.
-
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Цахилгааны олон улсын стандартыг нэвтрүүлэхэд албан ёсны дэмжлэг хүсч буй талаараа “Дашбаяр” ТББ-аас мэдээлэл хийнэ.
-
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямралын эсрэг нэгдэж тэмцэх талаар худалдаачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
-
11.00 цагт Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран "Аюул дагуулсан 12 сар" хэвлэлийн хурлыг ГССҮТ-ийн хурлын танхимд зохион явуулах гэж байна.
-
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Өвлийн тууж киноны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
Өнөөдөр ОХУ-д Үндсэн хуулиа баталсны өдөр тохиож байна.
-
1990 онд Big Bang хамтлагийн Seungri мэндэлжээ.
-
1963 онд Кения улс Их Британийн колоничлолоос гарч, тусгаар тогтнолоо олж авчээ.
-
1964 онд Кения улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Jomo Kenyatta тус улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
-
2012 онд Хойд Солонгос улс анхны сансрын хиймэл дагуулаа амжилттай хөөргөж байжээ.