
Улаанбаатарын гудамж, талбайд 2011 оноос төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр 1483 камер суурилуулаад буй. Эдгээрийг 56 цагдаа хянадаг. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд “Камер ашигласнаар 2016 оны эхний 10 сард 42 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож, захиргааны 163 зөрчил илрүүлсэн.
Энэ бол гэмт хэрэг гарсан даруйд хугацаа алдалгүй илрүүлсэн хэргийн тоо. Хэрэг гарсны дараа илрүүлсэн, гарахаас урьдчилан сэргийлсэн хэрэг хэдэн мянгаар тоологдоно. Одоо Улаанбаатарт байгаа 1483 камерын 376 нь ажиллахгүй байгаа. Эдгээрийг засах, солиход шаардлагатай мөнгийг шийдвэрлэж өгнө үү” гэж нийслэлийн Засаг даргын зөвл өлийн гишүүдээс өнгөрсөн баасан гаригт хүслээ.
Үүнийг гишүүд хэлэлцээд, телекамерын хяналтыг нэг дор төвлөрүүлж, ажиллахг үй байгаа камеруудыг шинэ оноос өмнө засуулах, шинээр камержуулах байршлуудыг тогтоохыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт хариуцууллаа. Энэ онд 130 камер суурилуулснаар Баянзүрх дүүрэг теле хяналтад бүрэн оржээ. Ажиллахгүй байгаа камеруудыг засаж, заримыг нь сольсноор Улаанбаатар хот 2017 оны босгон дээр телекамерын хяналтад бүрэн шилжих юм.