
12 дугаар сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 349 дахь өдөр бөгөөд он дуусахад 17 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2489.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 360.00, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- С.Зориг агсны шүүх хурал 10.00 цагаас болно.
- 09.00-18.00 цагт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд “Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форум болно.
- Ногоон оффис гэж юу вэ, “Эко” сургуулийн сурагчид БОАЖЯ-ны ажлын байрыг хэрхэн үнэлэв зэрэг асуултад хариулсан хэлэлцүүлэг БОАЖЯ-ны ХААН танхимд 10.00-11.30 цагийн хооронд болно.
- 11.00 цагаас MN мэдээллийн төвд Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар шүүхийн шатанд маргаан дагуулсан 6 лиценз болон төрийн байгууллага хойрго байгаа асуудлаар орон нутгийн иргэд, болон нэхэмжлэгч талын өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас хуульч, судлаач Х.Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ? гэх өвөрмөц уралдааны талаар мэдээлнэ. Шагналын сан 10 сая төгрөг гэнэ.
- 14.00 цагт Улаанбаатар чуулгын танхимд хүүхдийн зохиолч Шаравын Энхбаярын "Нарны хүүхдүүд" уран бүтээлийн тайлан тоглолт болно.
- Оны тэргүүний Алтан гарт залуу эмч нарыг 15.00 цагт МЗХ-ны 1 давхар Залуус танхимд тодруулах гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
Өнөөдөр Сармагчны эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
-
1992 оны энэ өдөр Америкийн алдарт "Америкийн шүтээн" шоунаас төрөн гарсан дуучин Tori Kelly мэндэлжээ.
-
1989 онд SHINee хамтлагийн Onew мэндэлжээ.
-
2012 онд Өмнөд Суданы Ньютон хотод "Sandy Hook" ахлах сургуульд 20 настай Adam Lanza гэгч гал нээж, 28 хүний амийг хөнөөсний дотор 6-7 насны 20 хүүхэд байжээ.