
12 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 350 дахь өдөр бөгөөд он дуусахад 16 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2492.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 360.30, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.00 цагаас МҮХАҮТ дээр "Валютын ханшийн өсөлт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ"-ний талаар уулзалт, хэлэлцүүлэг болох гэж байна.
- 14.00 цагаас "Шинэ санаа-Шилдэг инноваци" уралдааны шагнал гардуулах ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно.
- 09.00 цагаас "Хүүхдийн цэцэрлэгийн загвар ногоон барилгын зураг төсөл, технологи болон хөрөнгө оруулалт" сэдэвт семинар Корпрэйт (Баянгол зочид буудлын хажуу дахь) зочид буудалд болно.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж тулгамдсан асуудал болоод байгаа тухай Монголын диабет холбооноос мэдээлэл хийнэ.
- "Худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөгөөн" Корпорейт танхимд болох гэж байна.
- Хотын дарга С.Батболд 7 буудал, Сэлбийн дахин төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцана. 10.00 цагаас Сэлбэ дэд төвийн нүүлгэн шилжүүлэлт хийх 50 айлын түр сууцанд очийж, нөхцөл байдалтай танилцана.
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах иргэний танхимд 10.00-13.30 цагийн хооронд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зөвлөгөө өгөх өдөрлөг болно.
- СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 10.00 цагт МУЗН-ээс Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 40 ор хөнжил, гудастай нь хамт хүлээлгэх өгөх ажиллагаа болно.
- 11.00 цагт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнаж, танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцсон иргэн, ААНБ-д шагнал гардуулах үйл ажиллагаа Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төв /Лицензийн төв/-д зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Олон улсын цайны өдөр юм байна.
- 1903 оны энэ өдөр сүмогийн 32 дахь ёкозүна Таманишики Сан-Эмон мэндэлжээ.
- Мөн 1986 онд JYJ хамтлагийн Xiah мэндэлжээ.
- 1970 онд ЗХУ-ын "Venera 7" сансрын хөлөг Сугар гариг дээр амжилттай газарджээ.
- 2010 онд Австралийн Христмас арлын ойролцоо 90 хүн суулгаж явсан жижиг усан онгоц хад мөргөн сүйрч, 48 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байжээ.