
12 дугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 351 дахь өдөр бөгөөд он дуусахад 15 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, найман цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2487.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 358.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 10.00 цагаас Иргэд хамтарч компани байгуулан хувийн эзэмшлийн газар дээрээ орон сууцны барилга бариулахаар “Нарлаг Буянт-Ухаа” төслийг санаачилжээ. Уг төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын “Work line” компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 10.15 цагаас Солонгосд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийнэ.
- 14.00 цагт Цагдаагийн байгууллага, Монгол банктай хамтран хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудлаар хэвлэлийн мэдээлэл хийнэ.
- "УУЛ УУРХАЙ-2016" онол практикийн бага хурал 13.30-17.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд болно.
- Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд 11.00 цагт гавьяат дасгалжуулагч Нямын номын нээлт болно.
- 14.30 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МУ-ын нийт шүүхийн Тамгын газрын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ болно.
- 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Монгол наадам цогцолборын удирдлага мэдээлэл хийнэ. Хүй долоо худагт байгуулсан "UB RESORT" цанын баазын нээлтийн талаар мэдээлэл өгнө
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан улс төрийн нам байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
- 14.00 цагт АШУҮИС-ийн II байр, Сувилахуйн сургуульд “ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ” сэдэвт чанарын өдөрлөг болно.
- 10.00 цагаас Төрийн ордоны төв танхимд Монгол улсад Үндэсний Худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээ болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Тайланд улсад Үндэсний спортын өдөр тохиож байна.
- Мөн Бангладеш болон Энэтхэг улсуудад Ялалтын баярын өдөр тохиож байгаа юм байна.
- 1968 оны энэ өдөр сүмогийн 35 дахь ёкозүна Фүтабаяма Садажи таалал төгсчээ.
- 1941 онд Дэлхийн II дайн: Япон улс Малайзын Мири болон Саравак хотуудыг эзлэн авч байжээ.
- 1946 онд Тайланд НҮБ-д элсжээ.
- 1971 онд Их Британи Бахрейн вант улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.