
12 дугаар сарын 19-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 354 дахь өдөр бөгөөд он дуусахад 12 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2494.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 359.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос С.Баярцогтын оффшор дансны талаар баримт дэлгэнэ.
- АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа 12.00 цагт Blue Sky-ын 3 давхарын Crystal танхимд болно.
- "Аймаг дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт" Бишрэлт Зочид буудлын хурлын танхимд 19, 20-ны өдрүүдэд болно.
- 09.00 цагаас Иргэний танхимд "Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо олон улсын хурал" болно.
- АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн мисс тэмцээн болно. Монголын цагаар 05.00 цагаас эхлэх юм байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Энэтхэгийн зүүн хэсэгт орших Goa мужид Эрх чөлөөний өдөр тохиож байна.
- 1989 оны энэ өдөр Beast хамтлагийн Joker буюу Yong Jun-hyung мэндэлжээ.
- 1986 оны энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Calvin Andrew мэндэлжээ.
- 2013 онд Европын сансрын агентлаг "Gaia" хэмээх сансрын хөлгөө хөөргөжээ.
- 2012 онд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.