
12 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 355 дахь өдөр бөгөөд он дуусахад 11 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 22, дөрвөн ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг дэлбэг олдох гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2492.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 358.50, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ХНХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн хүрээнд "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт" зохион байгуулагдсан бөгөөд төгсөлтийн арга хэмжээ 15.00 цагаас Баянгол зочид буудлын нэг давхрын хурлын танхимд болно.
- 11.00 цагаас Шадар сайд У.Хүрэлсүх өрөөндөө Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.
- СХД-ийн 18-р хороо Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байранд 14.00 цагаас Шадар сайд БНХАУ-ын хандиваар Стандарт, хэмжил зүйн газрын ХХШБГ нь Хүч, хатуулгын лабораторийн нээлтэд оролцоно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 Элэгний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсонтой холбогдуулж “Омбол” ХХК-иас мэдээлэл хийнэ.
- ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 10-14 цагийн хооронд "НҮБ-ын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зам" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.
- “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн семенар 09.30~12.00 цагийн хооронд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт болно.
- "Хөдөө Аж Ахуйн Даатгалын Бодлого, Тогтолцооны шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг ХХААХҮЯаманд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын хүний эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.
- 1995 онд НАТО Босни ба Херцеговинагийн Холбооны Улсад энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
- 2007 онд II Элизабет хатан хаан Их Британийн хамгийн урт насалсан хатан хаан болжээ. Түүнээс өмнө Викториа хатан хаан 81 жил 7 сар 29 хоног амьдарснаараа хамгийн урт насалсан хатан хаан болж байжээ.
- 1999 онд Португал улс Макаог БНХАУ-д эргүүлэн өгчээ.