
12 дугаар сарын 21-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 356 дахь өдөр бөгөөд он дуусахад 10 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдох гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2491.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 358.50, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 1905 оны энэ өдөр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн Бямбын Ренчин мэндэлжээ.
- 11.00 цагт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНКУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Калыбек Кобландинтайг хүлээн авч уулзана.
- 14.00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдэээллийн төвд 11.00 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэмжигчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдэээллийн төвд 11.30 цагаас АСЕМ-д ажилласан монгол ажилтнууд залилуулсан талаар хохирогчид мэдээлэл хийнэ.
- Блю скай зочид буудлын Топаз танхимд 10.00 цагаас “Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгох нь" цуврал хэлэлцүүлэг болно.
- 09.30 цагаас Төрийн ордоны Иргэний танхимд "Монгол улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого" эрдэм шинжилгээний бага хурал болно.
- 11.00 цагт цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын /мөрийтэй тоглох/ үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан, 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийнэ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоотод болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1995 оны энэ өдөр IKon хамтлагийн Bobby мэндэлжээ.
- 1984 оны энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Даррен Потер мэндэлжээ.
- 2007 онд Эстон, Латви, Литва, Чех, Унгар, Мальт, Польш, Словен, Словак улсууд Шенгений гэрээнд нэгдэн оржээ.
- 1946 онд Японы Нанкайдод 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, 1300 хүний амийг авч, 38 мянган хүнийг гэр оронгүй болгож байжээ.
- 1962 онд Норвегид тус улсын хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн болох "Rondane" үндэсний цэцэрлэгт хүрээлэн нээгджээ.