
12 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 357 дахь өдөр бөгөөд он дуусахад 9 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2491.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.90, юань 358.40, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүрээх ёслол 12.00 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын А танхимд болно.
- Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилготой “Дээд Боловсролын Шинэчлэл– 2016” өдөрлөг, үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сангийн байранд 10.00 цагт нээлтээ хийнэ.
- ШУА-ийн эрдэмтдийн гаргасан “Монголын археологийн сонгомол өв” цуврал 2 боть бүтээлийн нээлт 11.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт 604 тоотод болно.
- Соёлын төв өргөөнд 11.00 цагаас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны тайлангийн хурал болно.
- ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “Хил дамнасан нүүдэ, суудал: Шалтгаан, үр дагавар (1930, 1940-өөд он)” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Гандагтэгчинлин хийдэд зохион байгуулна.
- МҮХАҮТ-аас 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Entreprenuer 2016” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 17.00 цагт МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Индонез улсад Ээж нарын баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Куба улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм байна.
- 1992 оны энэ өдөр Mamamoo хамтлагийн Moonbyul мэндэлжээ.
- 1990 онд Lech Wałęsa Польшийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр 5 жил төр барьсан юм.
- АНУ-д “бүү асуу, бүү хэл” гэсэн агуулга бүхий ижил хүйстэн цэргүүдийн хүйсийн чиг баримжаагаа илэрхийлэхийг хориглосон бодлогыг 1993 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд 2010 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү бодлогыг цуцалсан байна.