
12 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 358 дахь өдөр бөгөөд он дуусахад 8 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2492.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 358.80, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Технологийн үндэсний паркийн 217 тоотод 11.00 цагаас Утааны эсрэг ээж аавуудын холбоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Дээд боловсролын бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох "Дээд боловсролын шинэчлэл - 2016" өдөрлөг үзэсгэлэн ШУТИС-ийн Төв номын санд нээлтээ хийлээ. Өдөрлөг үзэсгэлэн "Дээд боловсролын хөгжлийн бодлого" хэлэлүүлгээр үргэлжилнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд 11.30 цагаас Дэлхийн зургийн спортын холбооноос Монгол улс оюуны спортоор олон улсад халз мэтгэлцээн хийх талаар мэдээлнэ.
- Монгол–Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ 16.00 цагт ГХЯ-д болно.
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл 09.00 цагт Төрийн ордны Б танхимд анхны хуралдаанаа хийх гэж байна.
- 09.00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Орчин үеийн дипломат албаны 105 жилийн ойд зориулсан “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА ГАДААД БОДЛОГО” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.
- МЗХ сүүлийн таван жил завсарлаад байсан “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг 12 номинациар шилдгүүдийг тодруулах гэж байна. 200 гаруй оюутнаас шалгарсан шилдгийн шилдгүүдийг шалгаруулах ёслол 13.30 цагаас Нийслэлийн Иргэний танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1933 оны энэ өдөр Японы одоогийн эзэн хаан бөгөөд Японы уламжлалт дэс дарааллаар 125 дахь эзэн хаан Акихито мэндэлжээ.
- Өнөөдөр Египетэд Ялалтын баярын өдөр тохиож байна.
- 1981 оны энэ өдөр Аргентины алдарт хөлбөмбөгийн тамирчин Mario Santana мэндэлжээ.
- 1979 онд Афганистан дахь ЗХУ-ын дайн: ЗХУ Афганастаны нийслэл Кабулыг эзлэн авч байжээ.