
12 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 362 дахь өдөр бөгөөд он дуусахад 4 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2493.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.10, юань 358.80, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГАА БА ХҮНИЙ ЭРХ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 14.00 цагт Хуульчдын танхимд болно.
- Утааны эсрэг ээж аавуудын жагсаал Сүхбаатарын талбайд 12.00 цагаас болно.
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮЭХ-той Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ 12.00 цагт болно.
- Монголд анх удаа Оюутанд зориулсан "Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв" байгуулж байна. Өнөөдөр АШУҮИС-д 11.30 цагаас "Оюутны сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв"-ийг сугууль дээрээ байгуулж, нээлтээ хийнэ.
- 11.40 цагаас Төв номын санд "Дэлхийд түгсэн нууц товчоо" "Монголын түүхийн цахим толь бичиг" төслийн нээлт болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлнэ.
- Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээний 50 орчим хувийг дангаараа хэрэглэдэг томоохон аж ахуй нэгжүүдийг Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэлээ. Энэ талаарх мэдээллийг 11.00 цагаас Эрчим хүчний зохицуулах хороон дээр мэдээлнэ.
- 12.00 цагт "МОНЦАМЭ" агентлагийн байранд Нийслэлийн ЗДТГ, "МОНЦАМЭ" агентлаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр ОХУ-д Онцгой байдлын аврагч нарын өдөр тохиож байна.
- 1980 оны энэ өдөр Америкийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Bernard Berrian мэндэлжээ.
- 1978 онд Испани улс 40 жилийн фашизмын дарангуйллын дараа ардчиллаа тогтоож чаджээ..