
12 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 362 дахь өдөр бөгөөд он дуусахад 4 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох юм байна
- Билгийн тооллын 29, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2494.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 358.50, вон 2.07 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг шүүгч 10.00 цагаас унших юм байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Өнгөрсөн долдугаар сард автомашины ослоор амиа алдсан хэргийн талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан тухай хохирогчийн ар гэрээс мэдээлнэ.
- Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, ОБЕГ-ын дарга, Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчидтай 11.00 цагт өрөөндөө уулзах юм.
- ҮСХ-ноос 10.30 цагаас "2016 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГ" танилцуулна. Засгийн газрын III байрны 2 давхарт 204 тоотод болно.
- 12.00 цагт Татварын ерөнхий газрын 7 давхрын хүндэтгэлийн танхимд НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна.
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА, Түүх, археологийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй "МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ-1911 ОН: ТҮҮХ, СОЁЛ, БАРИМТ" эрдэм шинжилгээний хурал 09.00-13.00 цагийн хооронд МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд болно.
- 11.00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын танхимд нийслэлд үйлдэгдэж буй ноцтой болон зонхилон үйлдэгдсэн гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл, шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах эргүүл, хяналтын үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр ОХУ-д Онцгой байдлын аврагч нарын өдөр тохиож байна.
- 1980 оны энэ өдөр Америкийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Bernard Berrian мэндэлжээ.
- 1978 онд Испани улс 40 жилийн фашизмын дарангуйллын дараа ардчиллаа тогтоож чаджээ.
- 2002 онд ОХУ-ын Чеченьд хоёр ачааны тэрэг дэлбэрч, 72 хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн шархаджээ.